Та ирэхдээ юу авчрах вэ

Виз мэдүүлэх төв дээр мэдүүлэхээр очиход ямар баримт бичиг авчрах тухай энэ жагсаалтыг харна уу.

  1. Таны очих цагийн дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулсан имэйлийн хуулбар

    Gov.uk вэбсайтаас хүлээн авсан

  2. Хүчин төгөлдөр паспорт эсвэл аялалын баримт бичиг

    Хоёр талдаа хоосон дор хаяж 1 хуудастай

  3. Таны бөглөсөн визний мэдүүлгийн маягтын хэвлэсэн хуудас

    Виз мэдүүлэх төв дээр энэ маягтад зөвхөн бага зэрэг л гар засвар хийхийг зөвшөөрнө

  4. Бүх дагалдах баримт бичиг

    Их Британийн Виз болон цагаачлалын албаны удирдамжаас таны визний төрөлд ямар баримт бичиг гаргах ёстойг лавлана уу.

    Баримт бичгүүд нь дагалдах баримт бичгийн удирдамжийн дагуу хэмжээгээр нь эрэмбэлсэн, ангилсаг ба тусгаарласан байх ёстой

    Та виз мэдүүлэх төвд визээ мэдүүлэх хүртэл нэмэлт баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй болно.

    Та эсвэл таны спонсор нь таны шилжиж ирэх визний мэдүүлгийг дагалдах баримт бичгийн хамт доорхи Их Британийн хаягаар ирүүлэх ёстой.


    Settlement Applications

    International Operations and Visas

    PO Box 5852

    Sheffield

    United Kingdom

    S11 0FX


    Дээрх хаягаар ямар нэгэн баримт бичиг илгээхээсээ өмнө та буухиа шуудангийн компани илгээмжийг Их Британид байрлах шуудангийн хайрцаг (PO) руу илгээх боломжтой эсэхийг нягтлаарай.

  5. Хэрэв та мэдүүлэг өгөхөөр очихыг онлайнаар урьдчилж бүртгүүлсэн бол

    Бүртгэлийн дэлгэрэнгүйг хэвлэсэн хуудас. Одоо урьдчилж бүртгүүлэх

Тусламж хэрэгтэй юу?

Энэ үйл явцад бид танд тусалж чадна

  1. Хэрэв та биометрийн мэдээлэл өгөхөөс чөлөөлөгдсөн бол:

    Их Британийн Виз болон цагаачлалын албаны журмын дагуу саяхан авсан нэг гэрэл зураг.

  2. Хэрэв та мэдүүлэг гаргаж буй улсынхаа иргэн биш бол

    Мэдүүлэг гаргасан улс оронд оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг нотлох баримт.

  3. Хэрэв та гэр бүлийн гишүүний хувьд виз мэдүүлж байгаа бол

    Таны спонсор Их Британид цаашид оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг нотлох баримт

Бусад үйлчилгээ

Бусад хүмүүс бас сонирхдог зүйлс