Таны ирэх өдөр

Виз мэдүүлэх төв дээр юу болох вэ?

  • Та визний мэдүүлгийнхээ товлосон цагт очих ёстой. Та өөрийнхөө оронд өөр хүнийг явуулж болохгүй.
  • Наад зах нь 15 минутын өмнө ирсэн байна уу
  • Визний мэдүүлгийнхээ хэвлэсэн хуулбарыг, мөн хоёр тал нь хоосон дор хаяж 1 хуудастай, хугацаа нь хүчинтэй паспорт эсвэл аялалын баримт бичигтай ирнэ.
  • Бүх дагалдах баримт бичгээ (эх хувь ба хуулбар) авчраарай
  • Төв дээр та хурууны хээгээ өгч гэрэл зураг авахуулах шаардлагатай. Үүнийг биометрийн мэдээлэл цуглуулах гэж нэрлэдэг. Дижитал хурууны хээ уншигч нь бүх 10 хурууны зургийг авах ба мөн таны дижитал гэрэл зургийг авна. Дижитал хурууны хээ уншигч нь бэх, шингэн эсвэл химийн бодис хэрэглэдэггүй бөгөөд таны арьсанд өнгө будаг үлдээхгүй.
  • Таны дижитал гэрэл зураг нь нүүрийг бүтэн харуулах бөгөөд нарны эсвэл өнгөт шилгүй,ямар нэг шашны болон эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд толгойгоо боогоогүй байдлаар авахуулсан байна. Таны царай тод харагдахуйц үс тань нүд хооронд ороогүй байдалтай байна.
  • Таны хуруу ямар нэг чимэглэлгүй, зүсэгдээгүй, шархлаагүй гэх мэт хурууний хээг авахад саад болохооргүй байх ёстой.
  • Хэрэв та 5-аас доош насны хүүхдийн нэрийн өмнөөс виз авахаар мэдүүлж байгаа бол тэд ирэх ёстой боловч биометрийн мэдээлэл өгөх шаардлагагүй.
  • 18-аас доош насны хүүхдийн насанд хүрэгчид дагалдах шаардлагатай бөгөөд энэ нь VFS Глобалын ажилтан байж болохгүй.

 

Биометрийн мэдээлэлгүй тохиолдолд таны визийг боловсруулахгүй.