Ерөнхий нөхцөл болзол

Эдгээр нөхцөл, болзол нь vfsglobal.co.uk/uk  ("Вэбсайт") ба VFS Global Services plc болон түүний охин компаниудтай, хамтрагч эсвэл холбоотой талуудтай ("Компани", "бид" эсвэл "бидний" гэх) харилцах таны харилцааг зохицуулж байна. Хууль тогтоомжийн дагуух таны эрх, үүргийг хөндөж байгаа тул тэдгээрийг анхааралтай уншина уу. Хэрэв та эдгээр нөхцөл, болзлыг зөвшөөрөхгүй бол вэбсайтад бүртгүүлэхгүй эсвэл вэбсайтыг ашиглахгүй байхыг хүсье.

1. Вэбсайтыг хэрэглэх

1.1 Энэхүү вэбсайтыг та эдгээр нөхцөл болзлуудын дагуу хувийн хэрэгцээндээ зориулагдан ашиглаж болно. Вэбсайтыг ашиглахдаа та эдгээр нөхцөл, болзлыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна.
1.2 Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан төлөх үйлчилгээг мөн "Үйлчилгээний нөхцөл, болзолд" заасан нөхцөл болзлоор зохицуулагдана.

2. Нэмэлт өөрчлөлт

Бид эдгээр нөхцөл, болзлыг хуулийн болон зохицуулалтын шалтгаанаар эсвэл вэбсайтыг зөв зохистой ажиллуулах боломжийг олгох үүднээс шинэчилж болно. Бүртгүүлэхдээ (хэрэв байгаа бол) өгсөн имэйл хаягаар эсвэл вэбсайтанд зохих зарлал гаргах замаар аливаа өөрчлөлтийг танд мэдэгдэх болно. Энэхүү өөрчлөлтийг бид мэдэгдэл өгсний дараа вэбсайтыг ашиглахад хэрэглэнэ. Хэрэв та шинэ нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглах ёсгүй. Хэрэв та вэбсайтаа энэхүү өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үргэлжлүүлэн хэрэглэвэл вэбсайтыг ашигласан нь шинэ нөхцлүүдийг дагаж мөрдөхийг зөвшөөрөх болно гэж ойлгоно.

3. Бүртгүүлэх болон визний мэдүүлэг

3.1 Та вэбсайтыг ашиглахтай холбогдуулан болон бусад үед аливаа шалтгаанаар өгсөн мэдээлэл нь зөв, бүрэн гүйцэд байгаа эсэхийг хариуцна.
3.1 Та вэбсайтыг ашиглахтай холбогдуулан болон бусад үед аливаа шалтгаанаар өгсөн мэдээлэл нь зөв, бүрэн гүйцэд байгаа эсэхийг хариуцна.

4.Оюуны өмч

Вэбсайтын агуулга нь зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, мэдээллийн бааз, оюуны өмчийн бусад эрхээр хамгаалагдсан. Та вебсайтын дээрх агуулгыг компьютерт дэлгэцэн дээр байрлуулж, дэлгэцэн дээрх агуулгыг цахим хэлбэрээр хадгалж болно (гэхдээ ямар нэгэн серверт эсвэл сүлжээнд холбогдсон хадгалалтын төхөөрөмжид биш) эсвэл энэ агуулгын нэг хувийг өөрийн хувийн, арилжааны бус хэрэглээнд хэвлэж болох ба ингэхдээ та бүх зохиогчийн эрх, өмчийн мэдэгдлийн бүрэн бүтэн байлгах ёстой. Компаниас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр вэбсайт дахь аливаа материал, агуулгыг арилжааны зориулалтаар дахин хуулбарлах, өөрчлөх, хуулах, түгээх эсвэл ашиглуулахыг хориглоно.

5.Та Вебсайтыг ашиглах талаар

5.1 Вэбсайтыг дараах зорилгоор ашиглахгүй:
5.1.1 аливаа хууль бус, дарамттай, доромжилсон, дээрэлхийлсэн, заналхийлсэн, хортой, бүдүүлэг, садар самууны материал түгээх эсвэл өөрөөр хууль зөрчих;
5.1.2 гэмт хэрэгт тооцогдох үйлдэлийг өдөөж, иргэний шүүхийн хариуцлагыг бий болгодог эсвэл аливаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, практик зөрчих;
5.1.3 бусад хүмүүс вэбсайтыг ашиглахад саад болох; эсвэл
5.1.4 өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалын электрон хуулбар хийх, дамжуулах, хадгалах.
5.2 Вэбсайтыг ашиглахдаа  та дараах зүйлийг хийх ёсгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх ёстой:
5.2.1 вирус, троян буюу бусад ижил төстэй хор хөнөөлтэй програм агуулсан файлыг шилжүүлэх; эсвэл
5.2.2 вэбсайтын аюулгүй байдлын боломжуудыг тойрон гарах буюу түүнд хөндлөнгөөс оролцох, эсвэл Компанийн сервер, сүлжээ эсвэл бусад өмч хөрөнгөнд саад хийхийг эрэлхийлэх.
5.3 Та энэхүү 6-р заалтыг зөрчсөний улмаас бидний хохирол, зардлыг хариуцах болно.

6.Вэбсайтын хүртээмжтэй байдал

6.1 Бид танд хамгийн сайн үйлчилгээг санал болгохыг зорьдог хэдий ч вэбсайт дахь үйлчилгээнүүд таны шаардлагыг хангах болно гэж амлахгүй. Үйлчилгээ нь алдаагүй байна гэдгийг бид баталж чадахгүй.
6.2 Вэбсайт руу нэвтрэхэд үе үе засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж суулгах эсвэл үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор боломжуудыг түр хязгаарладаг. Бид аль болох богино хугацаанд үйлчилгээгээ сэргээхийг оролдох болно.

7.Компанийн зүгээс таны нэвтрэх эрхийг түр зогсоох буюу цуцлах эрх

Бид өөрийн үзэмжээр эсвэл эдгээр нөхцөл болзлуудын дагуу та хүлээсэн үүргийнхээ аль нэгийг зөрчсөн тохиолдолд таны вэбсайтад хандах эрхийг нэн даруйд түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй байна.

8. Компанийн хариуцлага

8.1. Вэбсайт нь бусад интернет сайтаас агуулгыг хангадаг бөгөөд Компани нь вэбсайтанд орсон материал нь зөв, нэр хүндтэй, өндөр чанартай байхыг баталгаажуулахыг оролддог боловч энэ агуулгад ямар нэгэн батламж, баталгааг гаргадаггүй. Компани нь вэбсайт дахь материалд ямар нэг алдаа дутагдал байгаа гэсэн мэдээлэл авбал зохих алдаануудыг засаж залруулах болно.
8.2 Хэрэв бид эдгээр нөхцөл, болзлыг зөрчсөн бол бид таны холбогдох захиалга хийж байх цагт бид хоёрын хувьд нь урьдчилан тооцоолж болох үр дагаварын хэмжээгээр таны хүлээсэн хохирлыг хариуцна. Бидний хүлээх хариуцлага нь ямар ч тохиолдолд алдагдсан өгөгдөл, ашиг, бизнесийн тасалдал гэх мэт бизнесийн алдагдлыг оролцуулахгүй байх ёстой.}
8.3 Үйлчилгээний нөхцөл, болзол зөрчигдөх хариуцлага нь дор дурьдсан хариуцлагын хязгаарлалтад шууд захирагдана.

9.Гуравдагч талын вэбсайт

Хэрэглэгчдэд тав тухтай байлгах үүднээс вэбсайт нь бусад вэбсайтууд эсвэл түүний хяналтаас гадуурх материалуудтай холбоосыг агуулдаг. Компани вебсайтаас гадуур ямар нэгэн сайт дээрх контентыг хариуцахгүй.

10.Зар сурталчилгаа ба ивээн тэтгэх

Вэбсайтын зарим хэсэг нь зар сурталчилгаа, ивээн тэтгэгчийн мэдээллийг агуулсан байж болно. Зар сурталчилгаа, ивээн тэтгэгчид нь вэбсайтад оруулахаар ирүүлсэн материал нь холбогдох хууль тогтоомж, дүрэмд нийцсэн байхыг хариуцах үүрэгтэй. Зар сурталчилгаа, ивээн тэтгэх материалын алдаа эсвэл үнэн зөв бус байгаадаа таны өмнө хариуцлага хүлээхгүй.

11.Үйлчилэх хууль

Эдгээр нөхцөл болзлууд нь Англи ба Уэльсийн хуулиудад захирагдах болно. Бид аливаа санал зөрөлдөөнийг аль болохоор түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхийг хичээх болно. Аливаа маргаан/үл зөвшилцөл гарсан тохиолдолд Нэгдсэн Вант Улсын шүүхүүдийн онцгой харъяалалд байх  бөгөөд энэ нь компанийн бүртгэгдсэн албан оффисын байршил юм.

12.Олон улсын хэрэглээ

Вэбсайт дахь материалууд нь Нэгдсэн Вант улсаас бусад байршилд ашиглахад тохиромжтой эсвэл хүртээмжтэй байгаа гэсэн амлалт бид өгөхгүй бөгөөд вэбсайтад түүний агуулга нь хууль бус эсвэл хуулиар хориглосон нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно. Хэрэв та энэ сайтад Нэгдсэн Вант улсын гаднах байршлаас хандахаар сонгосон бол энэ нь таны өөрийн санаачлагаар хийгдэж байгаа бөгөөд та улсынхаа хуулиудыг дагаж мөрдөх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

13.Бусад

      Та эдгээрийн нөхцөл, болзлын дагуу эдлэх аливаа эрхийг бусдад шилжүүлж болохгүй. Бид эдгээр нөхцөл, болзлын дагуу эдлэх эрхийг таны эрхийг зөрчихгүй гэж үндэслэлтэйгээр үзэж болох өөр компани руу шилжүүлэх эрхтэй болно.
      Хэрэв та эдгээр нөхцлийг зөрчсөн бөгөөд Компани үүнийг хайхрахгүй өнгөрөөсөн бол Компани нь таны эсрэг эрхээ хэрэгжүүлэх эрхээ хэвээр хадгална.
      Компани нь өөрийн боломжит хяналтаас гадуур нөхцөл байдал үүссэн нөхцөлд энэхүү нөхцөл, болзлыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
      Вэбсайтыг Компани эзэмшиж, ажиллуулдаг.