Их Британийн виз хэрхэн мэдүүлэх вэ

Өөрөө виз мэдүүлэх эсвэл Нэмэлт үйлчилгээний давуу талыг ашиглан мэргэшсэн ажилтнуудаар үйл явцыг илүү хялбар болгох.

Та хэрхэн визээ мэдүүлэхийг сонгоорой

  • Би өөрөө үүнийг хийнэ

    Их Британиин визний мэдүүлэг гаргах зардал багатай арга.

    8 алхам
    Gov.uk хуудсанд заасан зардал
  • Визний төрлөө судлах

    Таны айлчлалд тохирох зөв визийг олох

    Та ямар төрлийн визний мэдүүлэг өгөх ёстой, мөн үүнд шаардлагатай баримт бичгийн талаар Их Британийн Виз болон цагаачлалын албаны вебсайтаас лавлана уу.

    Визний төрөл бүрт өөр өөр баримт бичиг шаардлагатай байдаг тул визнийхээ төрлийг сайтар шалгаарай. Хэрэв таны баримт бичиг англи хэл дээр байхгүй бол та мэдүүлэг өгөхөөс өмнө орчуулуулах шаардлагатай байж болно.

  • Gov.uk вэб хуудсаар визнийхээ мэдүүлгийг гаргах

    Онлайнаар мэдүүлэг гаргах

    Та мэдүүлэг өгөхөд бэлэн болмогц Их Британийн виз, Цагаачлалын албанывебсайт руу орж визээ мэдүүлээрэй. Та аяллынхаа түүхийн талаар сайн бүртгэл хөтөлж, өмнөх бүх аялалын хувьд дэмжих баримт бичгүүдтай байх хэрэгтэй. Хэрэв та гэр бүл эсвэл бусад хамаатан садныхны өмнөөс виз мэдүүлж байгаа бол та эхлэхээс өмнө тэдний бүх дэлгэрэнгүй мэдээлэл, аяллын түүхийг бэлэн байлгах хэрэгтэй болно.

  • Цаг авах

    Визний мэдүүлгийн төвийг сонгож, ярилцлагын цаг товлох

    Визний мэдүүлгийнхээ хүрээнд та хурууны хээгээ өгөх ба зураг авахуулахын тулд визний мэдүүлгийн төв дээр очих цаг авах шаардлагатай. Үүнийг "биометрийн мэдээлэл" гэж нэрлэдэг. Хэрэв та оюутны виз (Tier 4) мэдүүлэх бол та мөн богино хугацааны ярилцлагад орох шаардлагатай байж болно.

  • Визний төлбөрөө төлөх

    Та мэдүүлгээ өгч, цаг авсан бол визийн мэдүүлгийн төлбөрийг төлөх шаардлагатай. Үүнийг онлайнаар таны Gov.uk мэдүүлгийн дотор хийх хэрэгтэй.

    Хэрэв танд кредит эсвэл дебит карт байхгүй бол үүнийг таны өмнөөс өөр хүнээр төлүүлж болно. Түүнчлэн зарим виз мэдүүлэх төв  нь танд үүнийг бага хэмжээний төлбөртэйгөөр хийх боломжтой. Таны сонгосон виз мэдүүлгийн төв энэ үйлчилгээгүзүүлж байгаа эсэхийг шалгаарай.

  • Үйлчилгээгээ сонгоно уу

    Мэдүүлгээ хялбар болгох

    Визний хураамжаа төлсөний дараа танд лавлах дугаар өгнө. Энэ нь GWF-аас эхэлдэг. Дугаараа авсаны дараа та виз мэдүүлгийн төвд зочлохдоо VFS Глобалын өргөн хүрээний Нэмэлт Үйлчилгээг ашиглан өөртөө тааруулж болно.

    Визний мэдүүлгийн үйл явцыг илүү хурдан, хялбар болгох буюу виз мэдүүлэх төвд очих үедээ амар тайван, тайван суух боломжийг олгосон сонгох үйлчилгээнүүдийг VFS Глобал санал болгодог.

  • Визний мэдүүлгийн төвд зочлох

    Ярилцлагадаа орох

    Та визний мэдүүлгийнхээ товлосон цагт очих ёстой. Та өөрийнхөө оронд өөр хүнийг явуулж болохгүй.

    • Наад зах нь 15 минутын өмнө ирсэн байна уу
    • Визний мэдүүлгийнхээ хэвлэсэн хуулбарыг, мөн хоёр тал нь хоосон дор хаяж 1 хуудастай, хугацаа нь хүчинтэй паспорт эсвэл аялалын баримт бичигтай ирнэ.
    • Бүх дагалдах баримт бичгээ (эх хувь ба хуулбар) авчраарай, Визний мэдүүлэгтээ хавсаргах нэмэлт материалуудыг Нэмэлт Материал бэлтгэх заавар

    Төв дээр та хурууны хээгээ өгч гэрэл зураг авахуулах шаардлагатай. Үүнийг биометрийн мэдээлэл цуглуулах гэж нэрлэдэг.

    Дижитал хурууны хээ уншигч нь бүх 10 хурууны зургийг авах ба мөн таны дижитал гэрэл зургийг авна. Дижитал хурууны хээ уншигч нь бэх, шингэн эсвэл химийн бодис хэрэглэдэггүй бөгөөд таны арьсанд өнгө будаг үлдээхгүй.

    Таны дижитал гэрэл зураг нь нүүрийг бүтэн харуулах бөгөөд нарны эсвэл өнгөт шилгүй,ямар нэг шашны болон эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд толгойгоо боогоогүй байдлаар авахуулсан байна. Таны царай тод харагдахуйц үс тань нүд хооронд ороогүй байдалтай байна.

    • Таны хуруу ямар нэг чимэглэлгүй, зүсэгдээгүй, шархлаагүй гэх мэт хурууний хээг авахад саад болохооргүй байх ёстой.
    • Хэрэв та 5-аас доош насны хүүхдийн нэрийн өмнөөс виз авахаар мэдүүлж байгаа бол тэд ирэх ёстой боловч биометрийн мэдээлэл өгөх шаардлагагүй.
    • 18-аас доош насны хүүхдийн насанд хүрэгчид дагалдах шаардлагатай бөгөөд энэ нь VFS Глобалын ажилтан байж болохгүй.

    Биометрийн мэдээлэлгүй тохиолдолд таны визийг боловсруулахгүй.

  • Мэдүүлгээ дагах

    Өөрийн мэдүүлгийн төлөвийн талаар мэдээлэл авах

    Таны визэд холбогдох шийдвэрийг визний мэдүүлгийн төв хүлээж авмагц танд имэйлээр мэдэгдэнэ.

  • Баримт бичгээ авах

    Визний мэдүүлгийн төвд буцаж очин баримт бичгүүдээ авах

    Визний мэдүүлгийн шийдвэр гармагц та баримт бичгээ визний мэдүүлгийн төвөөс очиж авна.

    Та баримт бичгээ биечлэн авах уу, хүн явуулж авахуулах уу эсвэл буухиа шуудангаар хүргүүлэх үү гэдгийг сонгоорой.

    Хариугаа өөрийн биеэр авах бол манайхаас олгосон бэлэн мөнгөний баримт болон өөрийн албан ёсны бичиг баримттай ирнэ үү.
     
    Хэрэв өөрийн төлөөллийн хүнээр хариугаа авхуулахаар явуулах бол тухайн хүн таныг төлөөлөх эрхийг зөвшөөрсөн таны захиа, визний төвөөс олгосон бэлэн мөнгөний баримт болон өөрийн албан ёсны бичиг баримттай ирэх шаардлагатай

Визний мэдүүлэг өгөхөд бэлэн үү?

Виз мэдүүлэх үйл явцыг эхлүүлээд VFS Глобалд өөрийн лавлагааны дугаараар хандаж Нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой.