VF Worldwide Holdings Ltd (цаашид VFS Глобал гэх)

Их Британийн виз мэдүүлэх төвүүд

Хувилбар: 2014 оны 1-р сарын 30

  • Чухал зүйл:
  • VFS Глобал нь визний мэдүүлгийн хүрээнд тусгайлан шаардсанаас бусад тохиолдолд виз авахаас өмнө тасалбар худалдаж авахгүй байхыг буюу үнэ төлбөргүйгээр цуцлагдах боломжгүй захиалга хийхгүй байхыг танд зөвлөж байна.
  • Эдгээр нөхцөл болзлыг вэб хуудасны ерөнхий нөхцөл болзолтой уялдуулан уншина уу. Энэ (вэбсайтын нөхцөл) нь таны вэбсайтын ашиглалт болон танд үзүүлэх VFS Глобалын үйлчилгээг зохицуулах болно.
  • Эндээс танилцаж болох бидний буцаан олголтын бодлогод зааснаас бусад бүх төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд та визний мэдүүлгээ өгөөгүй эсвэл үргэлжлүүлээгүй эсвэл визийг эцэст нь олгосон эсэхээс хамааралгүйгээр таны хийсэн төлбөрийг бид үлдээж болно.
  • Та мэдүүлгийн маягтынхаа үнэн зөвийг өөрөө хариуцна, мөн таны мэдүүлгийн маягтыг шалгахдаа бид аливаа алдааг олох болно гэж баталгаажуулахгүй бөгөөд таны өгсөн мэдээллийг бид шалгахгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч
  • Энэ вэб хуудсанд тайлбарласан Их Британийн визний мэдүүлгийн үйлчилгээг VFS Глобал компани үзүүлж байна. Манай компанийн төв оффисын хаяг нь Level 5 Portland House, Bressenden Place London, SW1E 5BH юм. United Kingdom
  • Эдгээр нөхцөл болзлыг хэрэглэх
  • Эдгээр нөхцөл болзол болон вэбсайтын нөхцлүүд нь VFS Глобал компаниас үзүүлэх Их Британий визний мэдүүлгийн үйлчилгээг авахад болон таны өгсөн бүх визний мэдүүлэг, Их Британийн визний талаархи зөвлөмж, мэдээлэл авахтай холбоотой таны бүх лавлагаанд үйлчилнэ. Виз мэдүүлэгч бүр үүгээр виз мэдүүлэхээсээ өмнө эдгээр бүх нөхцөл болзлыг уншиж ойлгосон бөгөөд ямар нэгэн хязгаарлалт эсвэл нөхцөлгүйгээр заавал дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрөн баталж байна. VFS Глобал компанийн аливаа ажилтан нь эдгээр нөхцөл болзлын аль нэг хэсгийг эсвэл бүгдийг VFS Глобалаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөрчлөх, засах, нэмэлт оруулах эсвэл хүчингүй болгох эрхгүй байх болно.
  • Визний мэдүүлгийн үйлчилгээ
    • Хамрах хүрээ
    • VF Worldwide Holding Limited (VFS Глобал компанийн группын гишүүн) нь Их Британийн Виз болон цагаачлалын албаар (UKVI) дамжуулан ажилладаг Дотоод явдлын яамны төрийн нарийн бичгийн даргын аутсорсингийн түнш мөн. Энэ утгаараа VFS Глобал нь (визний мэдүүлгийн төвүүдээр дамжуулан) цаг товлох, Их Британид зорчих визний мэдүүлгийг хүлээн авах, визний хураамж төлөх, визний мэдүүлэг гаргах, шийдвэр гаргасан паспортыг авч виз мэдүүлэгчид буцааж олгох зэргийг хариуцах үүрэгтэй.
    • Мэдүүлэг хүлээн авах ба татгалзах
    • VFS Глобал (эсвэл түүний группын аль нэг гишүүн) визний мэдүүлгийн үнэлгээ хийхгүй бөгөөд Их Британийн виз олгох эсвэл татгалзах нь зөвхөн Их Британийн Виз болон цагаачлалын албаны шийдвэр байх болно. Их Британийн Виз болон цагаачлалын алба нь виз мэдүүлэгчээс нэмэлт баримт бичиг, мэдээлэл хүсэх болон аливаа визний мэдүүлгийг татгалзах эрхтэй. Виз мэдүүлэгч нь мэдүүлгээ үргэлжлүүлэн судлуулахыг хүсч байгаа бол эдгээр нэмэлт баримт бичиг, мэдээллийг гаргах ёстой.
    • Төлбөр хураамж
    • Таны төлөх төлбөр хураамж нь Их Британийн Виз болон цагаачлалын албанд бид шилжүүлдэг визний мэдүүлгийн хураамжаас болон манай хурамжаас (дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харах) бүрдэнэ.
    • Танилцуулсан төлбөр хураамж нь санал болгосон эсвэл бид нар гаргасан өдөр л хүчинтэй байна. Хэрэв та мэдүүлгээ хожим өгөхөөр шийдсэн бол төлбөр хураамж нь өөрчлөгдөж болзошгүй.
    • Таны паспорт, виз, баримт бичиг зэргийг танд буцаах бүх зардал нь таны өгсөн мэдээлэл болон хүргэлтийг арга дээр үндэслэсэн эцсийн нийт төлбөрт багтана.
    • Мэдүүлгийг боловсруулах ажлыг эхлүүлэхийн тулд байгаа төлбөрийн сонголтын дагуу бүх төлбөр хурамжийг бүрэн хэмжээнд хүлээн авах ёстой. Хэрэв төлбөр хураамжийг чек хэлбэрээр (эсвэл өөр бусад өөрчлөгдөх боломжтой арга хэрэгслээр) төлсөн бол энэхүү чек эсвэл өөрчлөгдөх боломжтой арга хэрэгслийн хувьд мөнгө бодитойгоор орж ирэх хүртэл төлбөрийг хүлээж аваагүй гэж тооцно.
    • Эндээс (Буцаан олголтын бодлого) танилцаж болох бидний буцаан олголтын бодлогод зааснаас бусад бүх төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд бүх төлбөрийг төлөх ёстой, мөн та визний мэдүүлгээ өгөөгүй эсвэл үргэлжлүүлээгүй эсвэл визийг эцэст нь олгосон эсэхээс хамааралгүйгээр таны хийсэн төлбөрийг бид үлдээж болно.
    • Ерөнхий үүрэг
    • VFS Глобал нь бүх визний мэдүүлгийг зохих анхаарал, ур чадвартайгаар Их Британийн Виз болон цагаачлалын албаны бүх дүрэм журмын дагуу боловсруулна. Гэсэн хэдий ч, бид таны визний мэдүүлгийн маягтыг тус маягт дээр илэрхий харагдах алдаа байгаа эсэхийг зохих хэмжээний анхааралтай шалгах боловч бид таны маяг дээрх алдааг олж илрүүлнэ гэсэн баталгаа өгөхгүй бөгөөд бид таны өгсөн аливаа мэдээллийг шалгаж баталгаажуулах үүрэг амлалт авахгүй бөгөөд энэхүү мэдээллийн үнэн зөвийг та өөрөө хариуцах ёстой.
    • Виз мэдүүлэгчийн үүрэг хариуцлага
    • Бүх виз мэдүүлэгчид визний мэдүүлгийн маягтыг үнэн зөв бөглөх, мэдээлэл, баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, хүчинтэй паспорттой байх, виз авахдаа олгосон визний хүчинтэй хугацааг шалгаж таны хүссэн хугацаа, орж гарах тоо нь зөв бөгөөд таны аялалын туршид хүчинтэй байх зэргийг сайтар нягтлах үүрэгтэй.
    • Виз мэдүүлэгчид дагалдах баримт бичгийн эх хувийг шаардаагүйгээс бусад тохиолдолд дагалдах баримт бичгийн хуулбарыг (эх хувийг биш) явуулах/илгээх ёстой.
    • Боловсруулалтын хугацаа
    • Визний мэдүүлгийн хугацаа нь зөвхөн таамаг тооцоо бөгөөд VFS Глобал нь түүний хяналтаас гадуур үүссэн аливаа саатал үүсэхэд хариуцлага хүлээхгүй (үүнд тэргүүлэх ач холбогдолтой болон супер тэргүүлэх ач холбогдолтой визний мэдүүлэг мөн багтана).
    • Таны мэдүүлгийг боловсруулах нь Их Британийн Виз болон цагаачлалын албаны дүрэм журам, ажлын хугацаагаар зохицуулагдах тул бид үүнд ямар нэгэн хяналт тавих боломжгүй байдаг.
    • Зар сурталчилгааны материал
    • Паспорт болон бусад баримт бичигтэй хамт тэдгээрийг виз мэдүүлэгчид буцааж өгөх үед зар сурталчилгааны материалыг оруулж болно. Хэрэв та ийм төрлийн сурталчилгааны материалыг авахыг хүсэхгүй байгаа бол Визний мэдүүлгийг өгөх үед VFS Глобалд урьдчилан мэдэгдэх ёстой. Холбогдох баримт бичигтэй холбоотой бүх зар сурталчилгааны материалыг VFS Глобал хангаж байгаа бөгөөд Их Британийн Виз болон цагаачлалын алба албан ёсоор баталгаажуулаагүй болохыг анхаарна уу.
    • Та визний мэдүүлгээ бидэнд илгээмэгц таныг биднээс үйлчилгээ авахыг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд 2000 оны Их Британийн Хэрэглэгчийг хамгаалах журмын (Зайнаас худалдаа хийх) дагуу цуцлах эрх танд байхгүй.
    • Дүрэм журам ба төлбөр хураамжид оруулах өөрчлөлт
    • Визний мэдүүлгийн болон холбогдох үйлчилгээний боловсруулалтын талаарх Их Британийн Виз болон цагаачлалын албаны дүрэм журам, төлбөр хураамж нь VFS Глобал компанийн хяналтаас гадуур байдаг бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. VFS Глобал нь дүрэм журам, төлбөр хураамж өөрчлөгдсөнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд нэмэгдсэн төлбөр хураамжийг үйлчлүүлэгчдээр төлүүлэх эрхээ хадгална.
    • Цуцлах
    • Хэрэв та онлайнаар виз мэдүүлсэнийг багтааж аливаа визний мэдүүлгийн үйл явцыг нь эхлүүлсэн бол визний мэдүүлгээ явуулахаас өмнө эсвэл бид нар мэдүүлгийг Их Британийн Виз болон цагаачлалын алба руу илгээхээс өмнө та тус визний мэдүүлгийг дараах нөхцлийн дагуу цуцлах эрхтэй. Буцаан олголтын талаарх аливаа өргөдлийг Буцаан олголтын бодлогын дагуу авч хянан үзэж шийдвэрлүүлнэ
    • Хэрэв та онлайнаар виз мэдүүлсэнийг багтааж аливаа визний мэдүүлгийн үйл явцыг нь эхлүүлсэн боловч виз мэдүүлэх үйл явц эхэлснээс хойш 12 сарын хугацааны туршид виз мэдүүлэх процессыг дуусгаагүй, түүнчлэн виз мэдүүлэх баримт бичгүүдээ бид нарт илгээж чадаагүй эсвэл визний мэдүүлгийн төв дээр биеэчлэн ирж визний мэдүүлгээ дуусгаагүй бол таны визний мэдүүлгийг дууссан гэж тооцох ба таны төлсөн бүх төлбөр хураамжийг бид өөртөө үлдээж болно. Бид танд энэ тухай мэдэгдэх үүрэггүй.
    • Дээр дурьдсан эрх тань таны эдлэх татгалзан гарах цорын ганц эрх мөн. Та визээ бидэнд мэдүүлснээр бид таны мэдүүлгийг боловсруулах ажлыг нэн даруй эхлүүлж, үйлчилгээгээ үзүүлэх бөгөөд таныг ийм зөвшөөрөл өгсөн гэж тооцох тул 2000 оны Их Британийн Хэрэглэгчийг хамгаалах журам (Зайн Борлуулалт)-ын дагуу та цуцлах эрх эдлэхгүй болно. Энэ нь журмын 13 (1)(а) зүйлийн дагуу та цуцлах хугацаанд багтаан бид танд үйлчилгээ үзүүлж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол та тус цуцлах эрхээ алдана.
    • Паспорт болон бусад аяллын баримт бичиг алдагдах эсвэл гэмтэх
    • VFS Глобал нь виз мэдүүлэгчийн паспорт болон баримт бичигтэй харьцахдаа зохих хэмжээний анхаарал, болгоомжтой ажилладаг бөгөөд хэрэв VFS Глобал компанийн зүгээс гэрээг ямар нэг байдлаар зөрчсөн, эсвэл хайхрамжгүй хандсаны улмаас виз мэдүүлэгчийн паспорт эсвэл баримт бичгүүд нь алдагдсан эсвэл ашиглагдах боломжгүй болтлоо гэмтсэн бол VFS Глобал нь виз мэдүүлэгчийн улсын Засгийн газраас тогтоосон алдагдсан эсвэл гэмтсэн паспорт эсвэл бусад баримт бичгийг солих журмын дагуух зохих ёсны хураамжийн зардлыг виз мэдүүлэгчид төлөх бөгөөд VFS Глобал виз мэдүүлэгчид үүнд чадах хэмжээндээ туслах болно. Ийм төлбөрийг VFS Глобал компани виз мэдүүлэгчид түүний улсын Засгийн газраас алдагдсан, гэмтсэн паспорт, баримт бичгийг солих зорилгоор гаргасан төлбөрийн баримтыг үндэслэн төлөх болно.
  • Мэдэгдэл- анхааралтай уншина уу
  • Буцаан олголтын журамд заасан төлбөр хураамжийн буцаан олголтоос бусад тохиолдолд VFS Глобал нь аливаа визний мэдүүлэгтэй холбоотой, түүнчлэн гэрээн дахь эсвэл гэрээний дагуу хүлээх аливаа хохирол, хайхрамжгүй байдал, иргэний эрхийн зөрчил эсвэл хууль тогтоомжийн дагуу эсвэл өөр бусад аливаа аргаар үүссэн хариуцлага, түүнчлэн VFS Глобалын зүгээс визний мэдүүлгийг боловсруулах эсвэл түүнтэй харьцахад гарсан аливаа саатал болон алдаа, паспорт болон бусад баримт бичиг алдсан эсвэл саатуулсан, Их Британийн Виз болон цагаачлалын албатай холбоотой гарсан аливаа саатал болон визний мэдүүлгийг ямар нэгэн шалтгаанаар татгалзсан зэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Мөн ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйн үүднээс:
    • Буруу мэдээлэлд хариуцлага хүлээхгүй
    • VFS Глобал нь дутуу, буруу эсвэл худлаа бөглөсөн визний мэдүүлгийн маягт, дагалдах баримт бичиг нь үнэн зөв биш эсвэл дутуу байгаагаас үүссэн эсвэл түүнтэй холбоотойгоор гарах(энэ нь дээр дурьдсан зүйлийг багтаах боловч үүгээр хязгаарлагдахгүй)аливаа алдагдал,саатал,виз олгоогүй зэрэгт ямар ч хариуцлага хүлээхгүй.
    • Бидний хяналтаас гадуур үйл явдалд хариуцлага хүлээхгүй.
    • VFS Глобал нь осол, хулгай,байгалийн гамшиг (байгалийн үзэгдэл) гэх мэт VFS Глобал компанийн хяналтаас гадуурх болон түүний санаатай буруугаас үүсээгүй аливаа шалтгааны улмаас гарах ямар нэгэн паспорт, бусад баримт бичиг алдсан, гэмтсэн эсвэл саатсан эсвэл визний мэдүүлэг хоцорч саатсан, виз олгосонгүй эсвэл паспорт болон бусад баримт бичиг нь виз мэдүүлэгч рүү буцаагдсны дараа алдагдсан эсвэл гэмтсэнтэй холбоотойгоор гэрээг зөрчсөн эсвэл хайхрамжгүй хандсан эсвэл өөр бусад аргаар хариуцлага хүлээх ёстой гэж үзэн тооцогдох ёсгүй.
    • Шуудангийн болон буухиа шуудангийн хүргэлтийн үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй
    • VFS Глобал нь аливаа визний мэдүүлэг, паспорт эсвэл бусад баримт бичиг нь аливаа гуравдагч этгээдийн шуудангийн эсвэл буухиа шуудангийн хүргэлтийн үйлчилгээний эзэмшилд байх үед, түүнчлэн визний мэдүүлэг, паспорт, бусад баримт бичгийг VFS Глобал болон Их Британийн Виз болон цагаачлалын алба хооронд тээвэрлэх үед эдгээр гуравдагч этгээдийн буруугаар саатсан, гэмтсэн эсвэл алдсан бол ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
    • визний мэдүүлгийг үнэлэхэд хариуцлага хүлээхгүй
    • VFS Глобал нь визний мэдүүлгийг үнэлэх явц эсвэл виз олгох эсвэл татгалзах үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд Их Британийн Виз болон цагаачлалын албаны зүгээс визний мэдүүлэг үнэлэх, виз олгох эсвэл татгалзахад гарах аливаа цаг хугацааны сааталд эсвэл виз олгосон эсвэл визний мэдүүлгийг татгалзсанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
    • Үргүй зардал, зарлагад хариуцлага хүлээхгүй
    • VFS Глобал нь аливаа виз мэдүүлэгч эсвэл визний мэдүүлэгт найдсан эсвэл түүнээс давуу тал олох гэж байсан аливаа өөр хүний өмнө Их Британийн виз авахын өмнө эсвэл авахыг хүлээх үед буюу тодорхой цаг хугацааны үед болж өнгөрсөн эсэхээс үл хамаарч агаарын тээвэр, зочид буудал ба бусад аяллын болон орон сууцны арга хэмжээ зэрэг аливаа зардал, зарлага, үүрэг амлалт зэрэгт хариуцлага хүлээхгүй.
    • VFS Глобал нь визний мэдүүлгийн хэсэг болсон тодорхой шаардлагаас (ийм тохиолдолд нээлттэй тасалбар худалдаж авна) бусад тохиолдолд виз авахаас өмнө тасалбар худалдаж авахгүй эсвэл үнэ төлбөргүйгээр цуцлагдах боломжгүй захиалга хийхгүй байхыг танд зөвлөж байна.
    • Гарз хохирлын хариуцлагаас ерөнхий зарчмын хувьд татгалзах
    • VFS Глобал нь аливаа виз мэдүүлэгч эсвэл визний мэдүүлэгт найдсан эсвэл түүнээс ашиг олох гэж байсан аливаа өөр хүний өмнө аливаа шууд, шууд бус, шийтгэлийн, онцгой, тусгай, учруулсан хохирол эсвэл аливаа бусад төрлийн хохирлын, түүнчлэн визний мэдүүлэг, паспорт, бусад баримт бичиг саатуулсан, буруу байршуулсан, алдсан эсвэл гэмтсэний улмаас гарах хохиролд дээрх Хэсэг 5-д зааснаас өөр бусад ямар нэгэн хариуцлага (гэрээний дагуу эсвэл хайхрамжгүй байдлыг оруулаад) хүлээхгүй. VFS Глобал нь аливаа виз мэдүүлэгч эсвэл визний мэдүүлэгт найдсан эсвэл түүнээс ашиг олох гэж байсан аливаа өөр хүний өмнө ашиг, орлого, гэрээ, бизнес, мэргэжил эсвэл бусад ажил аливаа хэлбэрээр алдах, түүнчлэн визний мэдүүлэг, паспорт, бусад баримт бичиг саатуулсан, буруу байршуулсан, алдсан эсвэл гэмтсэний улмаас гарах хохиролд ямар нэгэн хариуцлага (гэрээний дагуу эсвэл хайхрамжгүй байдлыг оруулаад) хүлээхгүй.
  • Ерөнхий зүйл
    • Гуравдагч этгээдийн эрх
    • Энэхүү нөхцөл, болзлын аль ч заалт нь виз мэдүүлэгчээс өөр хэн нэгэн этгээдэд ашиг тус хүртэх буюу түүнийг хэрэгжүүлэх боломж олгох ёсгүй бөгөөд эдгээр нөхцөл, болзлын аль нэг заалтыг хэрэгжүүлэхийг аливаа гуравдагч этгээд Гэрээний тухай 1999 оны хуулийн (Гуравдагч этгээдийн эрх) дагуу шаардах эрхгүй байна.
    • Эдгээр нөхцөлд орох өөрчлөлт
    • VFS Глобал нь өөрийн үзэмжээр урьдчилж мэдэгдэлгүйгээр ямар ч цагт эдгээр нөхцөл, болзлын аль нэгийг эсвэл бүгдийг нь засах, өөрчлөх, цуцлах эсвэл татах эрхтэй.
    • Үйлчлэх хууль
    • Эдгээр нөхцөл, болзол болон аливаа визний мэдүүлэг, эдгээрт холбогдох аливаа маргаан эсвэл нэхэмжлэлд Англи ба Уэльсийн хууль үйлчилнэ. VFS Глобал компаниас мэдүүлэг гаргагчид үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарах аливаа нэхэмжлэл маргааныг харьяаллын дагуу зөвхөн Английн болон Уэльсийн шүүх шийдвэрлэнэ.
  • Гомдол
  • Аливаа гомдол, санал хүсэлт эсвэл талархлыг доорх хаягаар илгээнэ үү:
  • Имэйл хаягийг удахгүй шинэчлэх болно

    Бүх виз мэдүүлэгчдтийн анхааралд:

  • Та энэхүү Буцаан олголтын бодлогыг анхааралтай унших нь чухал. Мэдүүлэг гаргагчид үзүүлэх зарим үйлчилгээг Их Британийн Засгийн газрын Дотоод явдлын яам шууд үзүүлж байгаа бөгөөд мэдүүлгийг нэгэнт гаргасан бол бүрэн буцаан олголт хийхгүй. Та аливаа үйлчилгээг худалдан авахаасаа өмнө энэхүү Буцаан олголтын бодлогын нөхцлийг мэдэж байх ёстой.
    • Тайлбар:
    • Өөрөөр тодорхойлоогүй бол энэ Буцаан олголтын бодлогын нөхцлүүд нь вэбсайтын нөхцөл, болзолд ба/болон Үйлчилгээний нөхцөл, болзолд өгөгдсөн утгыг агуулна.
      • Мэдүүлэг гэдэг нь мэдүүлэг гаргагчийн зүгээс үйлчилгээ авахыг хүссэн ба/эсвэл Их Британи Улсын Засгийн газрын нэг хэсэг болох Эрх бүхий байгууллагаас виз олгохыг хүссэн мэдүүлэг гаргагчаар бөглүүлэх маягтыг хэлэх бөгөөд үүнийг паспорт, дагалдах баримт бичгийн хамт ирүүлнэ.
      • Эрх бүхий этгээд: Хатан хааны Дотоод явдлын яамны Тэргүүн төрийн нарийн бичгийн даргыг хэлнэ
      • Төлбөрийн буцаалт: Мэдүүлэг гаргагч нь онлайн төлбөрийн порталыг ашиглан карт гаргагч банкинд гүйлгээ нь маргаантай эсвэл хууран мэхлэх шинжтэй байна гэж гомдол гаргахыг хэлнэ.
      • Үйлчилгээний төлбөр: Үйлчилгээний нөхцөл болзлын дагуу худалдаж авсан үйлчилгээнийхээ төлөө төлөх төлбөрийг хэлнэ.
      • Гаргагч банк: гэдэг нь карт эзэмшигчийн хувьд танд карт олгосон банкийг хэлнэ.
      • Буцаан олголтгүй үйлчилгээ: Буцаан олголттой гэж тодорхойлогдоогүй аливаа үйлчилгээг хэлнэ.
      • Буцаан олголттой үйлчилгээ: 1 дүгээр заалтын Б хэсэгт заасны дагуу буцаан олголт авах эрхтэй үйлчилгээг хэлнэ.
      • Буцаан олголтод хамрагдах шалгуур: Д хэсэгт заасан шалгуурыг хэлнэ.
      • Буцаан олголт хүсэх маягт: буцаан олголт авахад зориулсан мэдээлэлтэй маягтыг хэлэх бөгөөд үүнийг эндээс олж авч бөглөж болно.
  • Үйлчилгээ гэдэгт дараах зүйлсийн аль нэгийг ойлгоно: Супер тэргүүлэх ач холбогдолтой үйлчилгээ; Тэргүүлэх ач холбогдолтой үйлчилгээ; Дээд зэрэглэлийн лонж; Танд тохирох цаг; Буухиа шуудангийн хүргэлт; Мэдүүлэг өгөх үед паспортаа биедээ авч үлдэх (тус бүрийг онлайнаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа: энд дарна уу
  • Үйлчилгээний нөхцөл болзол: төлбөрийн порталыг ашиглах болон www.vfsglobal.co.uk/Global-д заасан Үйлчилгээ үзүүлэх нөхцөл болзлыг хэлнэ.
  • Гүйлгээний хураамж: Банкнаас эсвэл санхүүгийн байгууллагаас Виз мэдүүлэгчид үндэслэл бүхий буцаан олголтын хүсэлтийг боловсруулсны дараа нэхэмжлэх авилаа төлбөрийг хэлнэ.
  • "Бид" гэж бизнес эрхлэх үндсэн газар нь \{оруулах}-д байх VFS Global Services plc. компанийг эсвэл Бидний ил далд зааварчилгаагаар ажиллаж буй аливаа этгээдийг ("Бидний" гэж ойлгогдохоор) хэлнэ.
  • "Та" гэдэг нь тухайн үйлчилгээг хүсч байгаа хүн, эсхүл тухайн хүний заавраар ажиллаж буй аливаа этгээдийг (мөн "Таны" гэж ойлгогдохоор) хэлнэ.
  • Вэбсайт: Манай вэбсайт буюу }www.vfsglobal.co.uk/Global
  • Вэбсайтын нөхцөл болзол: www.vfsglobal.co.uk/Global хаягтай вэбсайтыг ашиглах боломжтой нөхцөлийг хэлнэ.
  • Ерөнхий буцаан олголтын нөхцөл:
  • Буцаан олголтын бодлогыг сайтар уншиж Бидний зүгээс танд үзүүлж буй Үйлчилгээнд хамааралтай Буцаан олголтын үйл явцын талаарх мэдээлэл, зааварчилгааг олж аваарай.
    • Дараах үйлчилгээнүүд буцаан олголт авах эрхтэй:
      • Дээд зэрэглэлийн лонж
      • Буухиа шуудангийн хүргэлт; болон
      • Мэдүүлэг өгөх үед паспортаа биедээ авч үлдэх, (Буцаан олголттой үйлчилгээ)
    • Энэхүү Буцаан олголттой үйлчилгээний жагсаалт ба энэхүү Буцаан олголтын бодлогын үлдсэн нөхцөл болзолд Бид өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Бид вэбсайт дээр зохих мэдэгдэл хийнэ. Бид мэдэгдэл хийсний дараа л өөрчлөлтүүд хэрэгжих болно. Хэрэв та шинэчилсэн бодлогыг хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглахгүй байх ёстой. Хэрэв та үйлчилгээг энэхүү өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үргэлжлүүлэн ашиглавал та үйлчилгээг ашиглах нь шинэ Буцаан олголтын Бодлого хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм
    • Буцаан олголттой үйлчилгээг төлсөн мэдүүлэг гаргагч нь буцаан олголтод хамрагдах шалгуурт заасан шалгуурын дагуу онлайн буцаан олголтын хүсэлт гаргаж болно.
    • Үйлчилгээний төлбөрийн буцаан олголтыг зөвхөн мэдүүлэг гаргагч нь Буцаан олголтод хамрагдах шалгуурт бүрэн нийцэн тохиолдолд зөвшөөрнө. Мэдүүлэг гаргагч Буцаан олголтод хамрагдах аль ч шалгуурт тэнцэхгүй тохиолдолд бид буцаан олголтын хүсэлтийг өөрийн үзэмжээр татгалзах эрхтэй болно.
    • Буцаан олголтын хүсэлт гаргахын тулд та доорх хаягаар Буцаан олголтын хүсэлтийн маягтыг бөглөж явуулна уу энд дар.
    • Бид таны Буцаан олголтын хүсэлтийг хүлээн авсан даруйд нь боломжийн хэрээр аль болох богино хугацаанд авч үзнэ. Хариу өгөх цаг нь төлбөрийн горимоос болон үйлчилгээний хураамжийн буцаан олгохыг хүссэн шалтгаанаас хамааран харилцан адилгүй байна. Ямар ч тохиолдолд бид доорх Д бүлэгт заасан цаг хугацааны дагуу хүсэлтийн үр дүнг танд мэдэгдэнэ.
    • Буцаан олголтыг зөвхөн бид шалгаж баталгаажуулсны дараа зөвшөөрч эсвэл татгалзана.
    • Үйлчилгээний хураамжийн буцаан олголтыг боловсруулж байх үед гарах аливаа гүйлгээний төлбөрийг зөвхөн Мэдүүлэг гаргагч өөрөө хариуцна. Гүйлгээний төлбөрийг буцаан олгох эцсийн дүнгээс хасна.
    • Буцаан олголтын хүсэлтийн маягтыг бөглөсөн нь үйлчилгээний хураамжийн буцаан олголтын төлбөрийн баталгаа болохгүй.
  • Буцаан олголтод хамрагдах шалгуур:
    • Үйлчилгээний (үйлчилгээнүүдийн) төлбөрийг буцаан олгох эсвэл цуцлах бүх хүсэлтийг зөвхөн товлосон цагаас 48 цагаас доошгүй хугацаанаас өмнө бидэнд хүргүүлсэн тохиолдолд хүлээн авах ба энэхүү мэдэгдлийг бидэнд Буцаан олголтын хүсэлтийн маягт бөглөж энд дар хаягаар илгээх замаар хангана.
    • Та бөглөсөн мэдүүлгээ явуулж, холбогдох үйлчилгээний тодорхой үйлчигээний төлбөрийг төлсний дараа л Таны мэдүүлгийг эцэслэн боловсруулна. Та мэдүүлгээ гаргасны дараа буцаан татах эсвэл цуцлахыг хүсч байгаа бол мэдүүлэгтэй холбоотой захиргааны ажиллагааны зардлаас шалтгаалан зөвхөн (a) биометрийн өгөгдлөө өгөөгүй, (b) бид таны мэдүүлгийг боловсруулж эхлээгүй бол буцаан олголт хийх боломжтой үйлчилгээний буцаан олголтыг авах боломжтой.
    • Мэдүүлгийг эсвэл үйлчилгээг цуцлах буюу буцаан татах тохиолдолд буцаан олголтыг эдгээр үйлчилгээнд төлбөр хийсэнтэй адил аргаар буцаана. Жишээлбэл, төлбөрийг кредит эсвэл дебит карт ашиглан хийсэн тохиолдолд буцаан олголт нь кредит/дебит картаар хийгдэнэ.
    • Таны мэдүүлэгт биометрийн мэдээлэл өгөх ёстой бөгөөд та мэдүүлэгтэй холбоотой үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч хүчинтэй мэдүүлэг гаргаснаас хойш 3 сар, долоо хоногийн дотор биометрийн мэдээллийг өгөх цаг товлоогүй ба гүйцээгүй бол бидэнтэй тусгайлан харилцан тохирсноос бусад тохиолдолд таны мэдүүлэгт ажилбар хийсэн гэж тооцох ба та эдгээр үйлчилгээний төлбөрийн буцаан олголтод хамрагдах эрхгүй болно.
    • Буцаан олголтгүй үйлчилгээний хувьд бид буцаан олголт хийх асуудлыг авч үзэх үүргийг бид ямар ч тохиолдолд хүлээхгүй. Хэрэв та буцаан олголтгүй үйлчилгээний буцаан олголтыг хүсч байвал эрх бүхий этгээдэд шууд хандах хэрэгтэй. Холбоо барих мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх боломжтой. Ямар ч тохиолдолд виз татгалзсан шалтгаанаар буцаан олголт хийхгүй.
  • Буцаан олголтыг шийдвэрлэх хугацаа:
    • Мэдүүлэг гаргагч нь Буцаан олголтын хүсэлтийн маягтыг дор заасан байдлаар шуудангаар явуулна;
    • Буцаан олголтын хүсэлтийн маягтыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор бид нэмэлт мэдээлэл хүсэхээр (хэрэв шаардлагатай бол) тантай холбоо барих болно. Харин та энэ мэдээллийг аль болохоор хурдан ба ямар ч тохиолдолд хүсэлт гаргасны дараа арван дөрөв (14) хоногоос доошгүй хугацаанд гаргана;
    • Биднээс хүссэн нэмэлт мэдээллийг хүлээн авснаас хойш арван таван (15) хоногийн дотор (эсвэл цаашид нэмэлт мэдээлэл хүсээгүй бол, таны Буцаан олголтын хүсэлтийн маягтыг хүлээн авснаас хойш гуч (30) хоногийн дотор) бид танд буцаан олголт хийх эсэх тухай шийдвэрээ имэйлээр мэдэгдэнэ.
    • Үйлчилгээний төлбөрийн буцаан олголтыг танд шийдвэрийг мэдэгдсэн өдрөөс хойш хорин нэг (21) хоногийн дотор боловсруулна.
    • Таны мэдүүлгийг дараахь тохиолдолд хүчингүй болгох бөгөөд та үйлчилгээний буцаан олголт авах эрхгүй болно:
      • Та төлөх хугацаа нь болсон байхад холбогдох Үйлчилгээний төлбөрөө хийгээгүй;
      • Үйлчилгээний төлбөрийн буцаан олголтыг танд шийдвэрийг мэдэгдсэн өдрөөс хойш хорин нэг (21) хоногийн дотор боловсруулна.
      • Та вэбсайт дээр залилан мэхлэх шинжтэй эсвэл хууль бус үйл ажиллагаа явуулсан эсвэл ямар нэгэн байдлаар ийм үйл ажиллагаанд оролцож байгаа гэж бид үзэж байна.
  • Төлбөрийн буцаалт:
    • Та мэдүүлгээ татах эсвэл цуцлахыг хүсч байгаа бол үйлчилгээний төлбөрийг буцааж авах эрхтэй эсэх тухайгаа мэдэгдэх ёстой. Аливаа төлбөрийн буцаалтыг энэхүү Буцаан олголтын бодлогод заасан журмын дагуу нэхэмжилнэ.
    • Та аливаа төлбөрийн буцаалтын хүсэлт гаргахаас өмнө манай онлайн санал хүсэлтийн маягтыг ашиглан бидэнтэй холбоо барьж, өөрийн мэдүүлэг ба төлбөртэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлүүлбэл зохино. Энэ хэсэг нь дебит эсвэл кредит карт гаргагчтай холбоотой таны аливаа эрхийг хөндөхгүй.
    • Бид таны өгсөн төлбөрийн буцаалтын хүсэлтийг судалж үзэх бөгөөд хариу ирүүлэхдээ таны банкинд ямар нэг үйлчилгээ цуцлагдсан эсэхийг мэдэгдэнэ.
    • Хэрэв хууль тогтоомж эсвэл эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд өөрчлөлт орвол энэхүү Буцаан олголтын бодлого мөн адил өөрчлөгдөнө.
  • Эдгээр нөхцөл болзол (Ерөнхий нөхцөл болзол дахь Үйлчилгээний нөхцөл болзол гэнэ) нь Компанийн вэбсайтаар дамжуулан танд үзүүлж буй үйлчилгээний төлбөртэй холбоотой бөгөөд үүнд мөн үйлчлэх Ерөнхий нөхцөл болзолтой салшгүй холбоотой юм.
  • Эдгээр нөхцөл болзлын хувьд үйлчилгээ нь вэбсайтад санал болгож дараах үйлчилгээнүүдийн нэг эсвэл хэд хэдийг багтааж болно
    • Супер тэргүүлэх ач холбогдолтой үйлчилгээ;
    • Тэргүүлэх ач холбогдолтой үйлчилгээ;
    • Дээд зэрэглэлийн лонж;
    • Танд тохирох цаг;
    • Буухиа шуудангийн хүргэлт; болон
    • Мэдүүлэг өгөх үед паспортаа биедээ авч үлдэх
  • Эдгээрийг дараахь вэбсайт дээр нарийвчлан тайлбарласан болно:
  • www.vfsglobal.co.uk/Global
  • Компани нь эдгээр нөхцөлийг ямар ч үед хэрэглэх нэмэлт үйлчилгээг үзүүлэх эрхтэй
  • Үнэ ба төлбөр
    • Таны худалдан авах хүсэлтэй үйлчилгээнээс хамаарч бид зөвхөн вэбсайтаас төлбөрийг хураадаг (a) Компаниас эсвэл (б) Их Британийн Засгийн газраас үзүүлэх үйлчилгээнд таны үйлчилгээ авах санал холбогдоно. Төлбөр тань зөвшөөрөгдсөн даруйд үйлчилгээ нь танд бэлэн болно. Үйлчилгээнд зөвшөөрөгдсөн төлбөрт хийтэл, та болон бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байх болно. Тэр үеийг хүртэл бид ямар ч шалтгаан өгөлгүйгээр Үйлчилгээг танд хүргэхээс татгалзаж болно
    • Үйлчилгээний хураамжийг (Үйлчилгээний төлбөр) Нэмэлт үйлчилгээнд заасны дагуу тооцож урьдчилж төлнө. Компани нь холбогдох үйлчилгээний төлбөр төлөгдөх хүртэл хүссэн үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхгүй.
    • Холбогдох тохиолдолд таны хувьд аливаа нэмэлт татвар үйлчлэх эсвэл төлөгдөх ёстойг үнэд зааж өгсөн байх ёстой.
    • Таны кредит/дебит картын дэлгэрэнгүй мэдээллийг хууль бусаар хандах эсвэл задлах боломжийг багасгахын тулд шифрлэгдсэн байх болно. Төлбөр хийх зөвшөөрөл нь захиалга өгөх үедээ өгөгдсөн байх ёстой.
  • Үйлчилгээг ашиглах
    • Компани нь Их Британий Засгийн газрын визний мэдүүлгийн үйлчилгээг виза мэдүүлэгчдэд үзүүлэх ажилд туслах онлайн мэдүүлэг ба төлбөрийн портал гаргаж өгөх бөгөөд үүнийг компани вэбсайт дээр  Нэмэлт үйлчилгээ хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарласан ба энэ нь эдгээр үйлчилгээг танд үзүүлэхийн хөнгөвчлөх болно.
    • Компани нь үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэдгээ баталж, үйлчилгээг танд хүртээмжтэй байлгахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах болно. Компани нь үйлчилгээний агуулгыг олон эх сурвалжаас олж авдаг болон интернетийн өөрийн шинж чанараас шалтгаалан алдаа, орхигдсон зүйл гардаг ба Компани нь үйлчилгээнийхээ хувьд өөр ямар нэгэн баталгаа өгөхгүй.
    • Компани нь үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрэлхийлж байна. Компани нь өөрийн үзэмжээр үйлчилгээний агуулгад эсвэл функцид материаллаг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлчилгээний аль ч хэсэгт өөрчлөлт оруулах эрхтэй.
  • Арилжааны зорилгоор ашиглахгүй байх
  • Үйлчилгээг зөвхөн виз мэдүүлэгч хувь хүмүүст арилжааны бус ба амин хувийн хэрэглээнд зориулсан юм. Компани нь аж ахуйн нэгжээс ирэх захиалгаас эсвэл арилжааны болон бусад амин хувийн бус гэж үзсэн зүйлээс татгалзах эрхтэй. Компаниас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээгээ дам зарж болохгүй
  • Цуцлах ба дуусгавар болох
    • Та үйлчилгээний төлбөрийг төлсөн бол бид үйлчилгээг танд бэлэн болгоно. Үйлчилгээг танд бэлэн болгосны дараа та үйлчилгээний аливаа худалдан авалтыг энэхүү нөхцлүүдэд зааснаас өөрөөр цуцлах боломжгүй.
    • Хэрэв та эдгээр нөхцөлийг ноцтой байдлаар зөрчсөн ба энэ зөрчлийг нь бичгээр мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор засч залруулаагүй бол таны үйлчилгээнд хандах эрхийг цуцалж болно. Хэрэв бид эдгээр нөхцөл болзлыг та зөрчсөний улмаас үйлчилгээний хууль ёсны үйл ажиллагаа болон гуравдагч талын үйлчлүүлэгчдэд сөргөөр нөлөөлнө гэж үзэх үндэслэл гарвал бид ямар ч үед үйлчилгээнд хандах таны эрхийг түр зогсоож болно.
  • Төлбөр ба буцаан олголтын бодлого
    • Та эдгээр нөхцөлүүдийн А хавсралтад (Буцаан олголтын бодлого) заасан буцаан олголтын бодлогын дагуу л аливаа үйлчилгээний төлбөрийн буцаалтыг хүсэх эсвэл цуцлах боломжтой
    •  Энд заасан бодлого нь үүгээр үүнд хамрагдаж байгаа бөгөөд аливаа үйлчилгээ үзүүлэхэд хамаарах боловч мэдэгдэл болон эдгээр нөхцөлийн хооронд зөрчил гарсан тохиолдолд нөхцөлийг дагаж мөрдөнө.
    • Үйлчилгээг (тухайлбал, супер тэргүүний ач холбогдолтой ба тэргүүний ач холбогдолтой үйлчилгээ) ашиглах нь таны визний мэдүүлэг амжилттай болно гэсэн үг биш бөгөөд ямар нэгэн байдлаар баталгаа өгөхгүй. Аливаа үйлчилгээг ашигласныг үл харгалзан бүх виз мэдүүлэгчид Их Британийн Цагаачлалын хууль журмын шаардлагад тэнцсэн байх ёстой.
    • Их Британийн Виз болон цагаачлалын алба нь цагаачлалын асуудлаар сөрөг зүйл урьд гарсан виз мэдүүлэгчид Супер тэргүүлэх ач холбогдолтой ба Тэргүүлэх ач холбогдолтой үйлчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь Их Британид өмнө виз олгохоос татгалзсан, Их Британид орохоос татгалзсан, өмнө нь албадан гаргасан, хасуулсан, эсвэл Их Британиас явахыг шаардсан, Их Британид оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн эсвэл Их Британид оршин суух зөвшөөрлийг Дотоод явдлын яамнаас татгалзсан зэрэг хүмүүсийг багтаана.
    • Та төлбөрийг хийсний дараа төлбөрийн баталгаажуулалтыг имэйлээр болон дэлгэц дээр хүлээн авах болно
    • Энэхүү гэрээнд заасны дагуу Хавсралт нь виз мэдүүлэгчдийн төлөх ёстой төлбөрт \{Хураамж} хамаарахаар Буцаан олголтын бодлогыг үүгээр өөрчилсөн.
  • Хариуцлагын хязгаарлалт
    • Эдгээр нөхцөл болзлын дагуу танд үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой эсвэл түүний улмаас үүссэн аливаа хохирол, түүнчлэн шүүх, гэрээ хэлцлийн нэхэмжлэл, хайхрамжгүй байдал, иргэний шүүхийн зөрчил, бусдыг төөрөгдүүлсэн (хууран мэхлэлтээс бусад), хуульд заасан үүргээ зөрчсөн эсвэл өөрөөр гаргасан аливаа хохирлын хувьд Компанийн хүлээх хариуцлага нь тухайн нэхэмжлэл гарсан үйлчилгээтэй холбогдуулан таны төлсөн үйлчилгээний хөлстэй тэнцүү байна.

    Гэмт этгээд VFS Глобал компанийн төлөөлөгч мэт өөрсдийгөө танилцуулж бусдын хувийн мэдээллийг эсвэл мөнгийг хулгайлж байсныг бид мэднэ. Хэрэв та имэйл буюу утсаар төлбөр төлөхийг шаарддаг эсвэл мөнгө өгсний оронд ажлын визийг гаргана гэж амладаг ажлын саналыг авбал энэ нь залилан мөн. VFS Глобал нь ажилд зуучилдаг агентлаг биш бөгөөд ажилд оруулах үйлчилгээг санал болгодоггүй.

    VFS Глобал нь визний боловсруулалт хариуцсан компани бөгөөд бид зөвхөн засгийн газар, дипломат төлөөлөгчийн газартай ажилладаг.

    Хэрэв та VFS Глобал компаниас мэт өөрийгөө танилцуулсан ба мөнгө нэхсэн санал авбал хариу бүү өг эсвэл мөнгө бүү илгээ.

    Гэмт хэрэгтнүүд тантай хэрхэн холбоо барьж болох вэ?

    Дараах тохиолдолд сэжиглэх үндэслэл бий:

    • таны хүлээн авсан имэйл нь Hotmail, Gmail, Outlook эсвэл Yahoo зэрэг үнэгүй и-майл үйлчилгээнээс эсвэл хуурамч имэйл хаягаас ирсэн. Бид зөвхөн албан ёсны VFS Глобал имэйл хаягаар тантай холбоо барих болно
    • танаас хувийн эсвэл нууц мэдээллийг асууж байвал
    • танаас утсаар эсвэл мессенжер чатаар дамжуулан ярилцлага авахыг хүсч байвал
    • таныг аль болох хурдан төлбөр төл эсвэл мөнгө явуулахыг шаардсан бол
    • таныг хуурамч визний мэдүүлэг эсвэл ажлын визний маягт зэрэг ажилд оруулах баримт бичиг бүрдүүлэхийг шаарддаг (VFS Глобал нэр, логог хуурамчаар үйлдэх эсвэл зөвшөөрөлгүйгээр баримт бичигт оруулсан байж болно)

    Эдгээр үйлдэл нь хохирогчдыг хууран мэхлэх буюу тэдний хувийн мэдээллийг хулгайлах зорилготой. Хэрэв танд залилангийн хохирогч болох вий гэж сэжиг төрвөл юу хийх хэрэгтэй вэ? хэрэв та бичгээр эсвэл амаар хуурамч эсвэл сэжигтэй ажилд орох ярилцлага эсвэл ажлын санал авсан бол хариу өгөхгүй байвал зохино. Та мөн бидэнд communications@vfsglobal.com имэйл явуулж ийм төрлийн хүсэлтийг шалгуулж болно

    Луйвар залилангийн хохирогч

    хэрэв та луйвар залилангийн хохирогч болсон гэж үзэж байгаа бол орон нутгийн цагдаагийн байгууллагад болсон үйл явдлын талаар мэдээлж эсвэл acco@vfsglobal.com хаяг руу имэйл явуулаарай. VFS Глобал нь ийм төрлийн асуудалтай маш хатуу тэмцдэг тул хууль бус болон эрүүгийн үйл ажиллагааг мөрдөн байцаах ба яллах хууль сахиулах байгууллагуудад хандах эрхтэй болно. Ямар ч нөхцөлд VFS Глобал нь зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаанаас үүссэн аливаа алдагдал, хохирол, зарлага эсвэл төвөгтэй байдалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.